Хөсөгтөн - 12 жил / Khusugtun - 12 Years /

15.02.2022 • 480p
192 views
Хөсөгтөн - 12 жил / Khusugtun - 12 Years / Арван хоёр жилийн магтаал Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг Эрүү цагаан хулгана нэгэн жил Эвэр сүүл нь тэнцүүхэн байдаг Эзэндээ ээлтэй үхэр хоёр жил Арын модонд алаглаад байдаг Алаг эрээн бар гурван жил Дэлхий дээгүүр дэгдээд байдаг Дэлдэн чихтэй туулай дөрвөн жил Хөх тэнгэрт хүржигнээд байдаг Хүч ихтэй луу таван жил Цаг үргэлж цагриглаад байдаг Цагаан эрээн могой зургаан жил Холын газрыг товчлоод байдаг Хомбон туурайтай морь долоон жил Хотгор газрыг хорголоор дүүргэдэг Хотондоо ээлтэй хонь найман жил Харсан/Үзсэн бүхнээ элэглээд байдаг Илбэчин эрдэмтэй бич есөн жил Үүрийн жингээр донгодоод байдаг Эвэр хошуутай тахиа арван жил Хортон дайсныг хоргоогоод байдаг Хон хон дуутай нохой арван нэгэн жил Хөрст газрыг сэндийлээд байдаг Хөндлөн соёотой гахай арван хоёр жил эсвэл Арын газрыг хадраад байдаг Алтан соёотой гахай арван хоёр жил